Үг үсгийн алдаа шалгагчтай боллоо :-)

2008-12-19,16:40
"блогмн.нэт саитын давуу тал юу вэ? Blogspot.com, Wordpress.com гээд олон олон хүчирхэг саит байна шүү дээ" зэрэг асуултуудыг бидэнд хэрэглэгчид цөөнгүй тавьдаг. Үүнд хариулахын тулд бид аль болох Монгол онцлогоо харуулан, мөн тэдгээр саитаас аль болох дутахааргүй боломж үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор ажиллаж ирсэн билээ.

Тэгвэл энэ удаад бид та бүхэндээ Монгол хэлний алдаа шалгагчтай болсон оо дуулгахад таатай байна happy Хэрхэн хэрэглэх зааврыг доор буй видео бичлэгээс үзнэ үү!

Энэ алдаа шалгагчийг бүтээсэн aspell нээлттэй эхийн програмын хөгжүүлэгчид болон Монгол хэлний хэсгийг бүтээсэн OpenMN баг, тэр дотроо С.Бадралдаа саитын зүгээс болоод нийт хэрэглэгчид, Монголчуудынхаа зүгээс баярлалаа гэж хэлмээр байна. big grin Ажил үйлс тань үргэлж өөдрөг бүтэмжтэй байг. (Very thanks to GNU Aspell developers.) 
Мөн манай блогийн бичигч цонхны систем болох FCKEditor-ыг хөгжүүлэгчдэд мөн баярлалаа. (Thanks to FCKEditor developers.)

Дашрамд дурдахад Монгол хэл, бичгийн хөгжил, компьютержилтын тал дээр төрөөс ямар нэгэн дорвитой зүйл хийхгүй, дэмжихгүй байхад сайн дураараа энэ их зүйлийг амжуулж байгаа нь үнэхээр гайхалтай. Мөн босоо Монгол бичгээрээ компьютерт бичих боломжийг ч нээж өгсөн OpenMN хамт олноор үнэхээр бахархахаас өөр аргагүй юм. Мөн тэд анхны бүрэн хэмжээний Оффисын програмыг, Монгол хэлний алдаа шалгагчтай бидэнд үнэгүй орчуулж, хийж өгөөд ч удаагүй байна. Цаашдаа Монгол хэл дээр үйлдлийн систем хийхээр ажиллаж байгаа гэсэн.
Оффисын програмын хувьд тусламжийн зааврын хэсгүүд хараахан бүрэн орчуулагдаж дуусаагүй байгаа учир та бүхнийг компьютерын мэдлэггүй ч байсан орчуулгад гар бие оролцохыг урьж байна. ( www.openmn.org )

Мөн төрөөс хэл, бичиг соёлын өвийг дэмжихгүй байгаа нь Монгол Улсын үндсэн хуулийг сахин мөрдөхгүй байгаа хэрэг гэж бид үзэж байна.

Монгол улсын үндсэн хуулийн долдугаар зүйлийн 1-д "Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна."  гэж заасан боловч үндэснийхээ хэл, бичгийн соёлыг хамгаалах,  сэргээх талаар төрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар л байгаагаар үл барам харин ч дунд сургуульд үздэг Монгол бичгийн цагаас хассан байх жишээтэй.
 
Үндсэн хуулийн наймдугаар зүйлийн 1-д "Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн." гэж заасан ч хэлтэй салшгүй холбоотой бичиг үсгийг энд орхигдуулж буй нь үнэхээр харамсалтай.


 
 
Та энэ алдаа шалгагчийг OpenOffice програмын хамтаар татаж авч суулган мөн ашиглах боломжтой.
бичлэгийн төрөл: Сургалт | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2872 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
1. Мэдээллийн технологийн чиглэлээр системийн хэмжээнд дараах бодлогуудыг боловсруулж ажиллана.
1.1. Томоохон байгууллагуудын системийн хөгжүүлэлтийг авч явахдаа ажиллаж байгаа бүх системүүдээ чадварлаг боловсон хүчнээр ажиллуулна.
1.2. И-Мэйл серверийн үйлчилгээг гаднаас түрээслэж ажиллах биш дотоод цогц системийн боловсруулж ажиллана.
1.2.1. Бүх хэрэглэгчдийн и-мэйл ашиглах багтаамжийг сайжруулах.
1.2.2. И-Мэйлийн аюулгүй байдлын шийдлээ өөрсдөө боловсруулж сайжруулна.
1.2.3. Байгууллагын үйлчилгээг суртчилах масс мэйл үйлчилгээ сайжирна.
1.2.4. Интернэтийн үйлчилгээнээс үл хамааран хоорондоо и-мэйл серверээ ашиглах боломжтой болно.
1.2.5. Дотоод сүлжээндээ маш өндөр хурдаар мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.
1.3. Интранэт цогц системийг байгууллагадаа хэрэгжүүлэх.
1.3.1. Байгууллагын нийт ажилчдад түргэн шуурхай мэдээ мэдээллийг дамжуулан ашиглах боломжтой болно.
1.3.2. Хүний нөөцийн мэдээллийн цогц системтэй болно. Байгууллагын хэмжээнд нийт ажилчдийн гар, дотуур утасны дугаар, ажилчдтай холбоотой нэмэлт мэдээллийг хайлтын системийг ашиглах харах. Мөн өөрийн ирц бүртгэлийн харах уг системээ ашиглан тайлбар оруулах, зөвхөн өөрийн цалингийн задаргаа тайлангаа харах боломжтой.
1.3.3. Хурлын өрөөний цахим зогцуулалтын системийг зохион байгуулах. Бүх ажилчдад хурлын өрөөний ашиглалт сайжирах, удирдах, мэдээллээ хангах боломжууд нэмэгдэнэ.
1.3.4. Автомашны захилгын програм хангамжуудыг оруулснаар автомашны ашиглалт сайжирахаас гадна, хяналт, түүхтэй болохоос гадна түлшны зарцуулалтыг тооцоолох боломжтой болно.
1.3.5. Онлайн клоуд технологиудаас байгууллагат хэрэгтэй програм хангамжуудыг хослуулан ашиглан. Үүнд
1.3.5.1. Dropbox ашиглалтыг Active directory-той холбон хяналттайгаар зөв зохион байгуулалтайгаар ашиглах.
1.3.5.2. G-Мэйл календарыг интернат технологитой хослуулан ашиглах.
1.3.5.3. Google drive зөвхөн ашиглалтуудыг зөвхөн шаардлагатай тохиолдолдуудыг интранэт технологитой холбон ашиглах.
1.4. Дотуур холбооны төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашиглах.
1.4.1. VoIP технологийг системд нэвтрүүлж байгууллагын системийн хэмжээнд дотуур утсыг ашиглах. Дотуур холбооны бүх боломжуудыг бүх салбар нэгжүүд ашиглах, телефон хурал зохион байгуулах боломжтой болно.
1.4.2. GSM системтэй бүх үүрэн телефоны оператор луу үнэгүй ярих боломжит шийдлүүдийг хийх боломжтой болно.
1.4.3. Call center-ын системийг хэрэгжүүлэх. Харилцагчтай холбоотой дуудлагын төвийн ажлын бүртгэлийн харах бүрэн боломжтой болно.
1.4.4. SIP протокол ашиглан интернэтээс дотуур холбооны үйлчилгээгээ авах бүрэн боломжтой болно.
1.5. Active directory систем хэрэгжүүлэх.
1.5.1. Систем холбогдсон бүх компьютеруудыг нэгдсэн удирдлагатай болно.
1.5.2. Дотоод файлыг системийг хэрэглэгчдийн эрхийн түвшинтэй хослуулан зөв оновчтой зохион байгуулалт сайжирна.
1.5.3. Компьютеруудын аюулгүй байдалтай холбоотой тохиргоо, зайнаас програм хангамж суулгах, Ip хуваарилалт нэгдсэн систем, домайн нэрийн зохион байгуулалтууд сайжирна.
1.5.4. Байгууллагат ашиглаж байгаа бүх системүүдийг Active directory-той холбосноор хэрэглэгчид олон username, password цээжлэх хэрэггүй болно.
1.5.5. Нууц үгийн бодлого хэрэгжүүлэхэд хялбар болно.
1.6. Kaspersky security center-ыг зохион байгуулах.
1.6.1. Хэрэглэгчдийн эмзэг байдлын хяналт хийх
1.6.2. Нэгдсэн вирусны хяналтыг хийнэ.
1.6.3. Зайнаас аюулгүй байдлын тохиргоог хийнэ.
1.6.4. Лицензын ашиглалтыг сайжруулах, алдагдахаас сэргийлэх.
1.6.5. Системээс нэгдсэн тайлан авах боломжтой болно.
1.7. VM буюу виртуал серверүүдийг үүсгэх.
1.7.1. Нэг физик серверүүдийн ашиглалтыг сайжруулах.
1.7.2. Серверуудыг системүүдийг удирдахад хялбар болно.
1.7.3. Системүүдийн тэгш хуваарилалт сайжирна.
1.7.4. Системүүдийн зориулалтаас болоод үүсэх эмзэг байдал багасна.
1.8. Instant messenger, live meeting хэрэгжүүлэх.
1.8.1. Instant messenger системийг active directory-той холбож. Компьютер руу орж байгаа эрхээр холбогдоно.
1.8.2. Ведио сургалт зохион байгуулах боломжтой болно.
1.8.3. Windows, Microsoft office програм хангамжуудтой төгс зогцож ажиллах болно.
Зочин хэзээ бичсэн: 10:11, 2014-03-06 | Холбоос | |
1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Байрлах обьект:
Сонгино Хайрхан Дүүрэг, 4-р хороо, “Арвайн Үндэс” ХХК-ийн байр
Үнэлгээний тайлан гаргах учир: Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийг тогтоох, тодорхойлох

Үнэлгээний өдөр: 2013.08.29
2. ҮНЭЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, ЗОРИУЛАЛТ, ХУГАЦАА

Энэхүү үнэлгээний ажлын зорилго нь Арвайн Үндэс ХХК болон Мандал Женерал Даатгал ХХК-ны хамтын ажиллагааны хүрээнд Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлоход оршино.

Үнэлгээг 2013 оны 9 сарын 9-с 9 сарын 14-ны хооронд хийсэн бөгөөд тухайн газар дээрх баримтжуулалт болон танилцсан өдөр нь 2013 оны 8 сарын 29 болно.


3. ҮЙЛДВЭРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус үйлдвэр нь жилд 18-20 сая литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой, инженер технологийн нарийн төлөвлөлтөөр баригдсан. Дотроо хөргөлтийн, будаа, тээрмийн, ариутгалын, чаналгын, шүүлтийн, нүүрсхүчлийн хийн, исгэлт, барилтын, савлагааны, лаборатори зэрэг цех болон хэсгүүдтэй.
Хөргөлтийн цех нь шар айрагны амин зүрх нь болох ба чанах, исгэлт барилт, хөрөнгө, шүүлт, савлах зэрэг шар айрагны бүх цехүүдэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Будаа, тээрмийн цех нь нойтон тээрэм, будаа оруулах хэсэг, будааны элеватор, тоос хуримтлуулагч, 2 шатлалтай шигшүүр, соронзон шүүлтүүр, будааны бункер, хуваарилагч бункер, тээрмийн машин зэргээс бүрддэг.
Ариутгалын хэсэг нь шугам хоолой, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн агуулах танк зэргийг нэг цэгээс бүрэн ариутгах хүчин чадалтай.
Чаналгын цех нь холих тогоо, шүүлтийн тогоо, нөөцийн тогоо, тунгаалтын тогоо, буцалгах тогоонуудаас бүрдэнэ.
Шүүлтийн цех нь шар айргийг шүүнэ.
Нүүрсхүчлийн хийн цех нь исгэлтийн явцад ялгарсан нүүрс хүчлийн хийг татан авч шингэрүүлэн хуримтлуулж шүүлт болон савлах явцдаа дахин ашигладаг.
Исгэлт, барилгын цех нь соёолжны хандыг 21 хоног тодорхой температурт барилт хийж шар айраг бэлэн болгодог.
Савалгааны цех 1 цагт 10000 ширхэг шилэн лонх болон 3000 ширхэг ПЭТ лонх савлах хүчин чадалтай, бүрэн автомат савалгааны хос шугамууд байдаг.
Лаборатори нь үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд, туслах түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц, бэлэн бүтээгдэхүүнд мэдрэхүй, физик хими, микро биологийн иж бүрэн шинжилгээнүүдийг хийж хяналт тавьдаг.
Зочин хэзээ бичсэн: 16:34, 2013-09-16 | Холбоос | |
ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ФЕРМ ДЭХЬ 150 МОНБЕЛЬЯРД ҮҮЛДЭРИЙН
ҮНЭЭНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ


Үнэлгээ гаргасан: Ч. Анхбаяр /Эрсдэлийн ахлах менежер/
Ч. Баттүшиг /Актуарч/
Зочин хэзээ бичсэн: 16:42, 2013-09-10 | Холбоос | |
Бичлэг->Ангилал руу ороод засах, устгах, нэмэх гэсэн байдлаар ангилалтай ажиллана.

Мөн Бичлэг->Бичлэгүүд рүү ороод бичлэгүүдээ сонгож байгаад баруун доод хэсэгт буй ангилалаас сонгон бичлэгүүдээ ангилах боломжтой.

Зургийн загварыг хассан. Учир нь зураг оруулахдаа шууд аль хэсэгт оруулахаа сонгож болдог болсон. Мөн зургийн хэмжээг багтахгүй үед автоматаар тохируулах эсэх гэх мэт хэд хэдэн нэмэлт орсон байгаа. Зургаа оруулах үедээ түүнийгээ тохируулах боломжтой.
Админ хэзээ бичсэн: 14:20, 2008-12-23 | Холбоос | |
тэс хөндлөн юм асуучих уу?

ангиллаа өөрчлөх гэсийм. яаж хийхэв?

бас зураг оруулдаг загвар байсан нь минийх дээр алга болчихсон байх юм.

та үзэж өгнө үү.
хундага хэзээ бичсэн: 11:37, 2008-12-23 | Холбоос | |
happy дээр дурдагдаж талархал хүлээн авч буй хүмүүст бас талархал илэрхийлье
Амжилт хүсье applause applause applause applause applause applause
piglet хэзээ бичсэн: 20:48, 2008-12-21 | Холбоос | |